Геополитекийн хувьд тийм ч таатай орчинд байдаггүй манай улс нефть хараат орон. Нэг үгээр хэлбэл, хойд хөршөөс хамааралтай гэдгийг хэн бүхэн мэднэ. Саяхан тус улсад шатахууны хомсдол үүссэн нь манай улсад ч нөлөөлөх болсон. Үүнээс болж дизель түлшээр ажилладаг тээврийн хэрэгслүүд зогсоход хүрээд байна. Зарим шатахуун түгээх станцууд үүд хаалгаа барьсаар байгаа. Албаны хүмүүсийн мэдээллэснээр зургадугаар сар гарангуут л түлшний хомсдол үгүй болж бүх асуудал шийдэгдэнэ гэж байсан өнөө хэрнэ хомсдолтой хэвээр.
Ийнхүү дизель түлшний хомсдолтой үед “Сод Монгол“-ийн шатахуун түгээх станцууд л жижиглэнгээр, цор ганцаараа түлш борлуулж IC картын хэрэглэгч нараа түлшээр тасалсангүй. Цаашид ч IC картын хэрэглэгчдээ түлшээр таслахгүй, хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй гэдгээ илэрхийлж байгаа аж.
Одоогийн байдлаар дизель түлшийг жижиглэнгээр худалдаалж, иргэдийн хөл залгуулах унаа болсон хотын нийтийн тээврийн том болон микро бүхий л автобус, Тохижилт үйлчилгээний компаниудын машинуудыг зөвхөн “Сод Монгол” л хангаж байгаа юм байна. Тус Группын харьяа нийслэлийн ШТС-ууд дээр өнөөдөр ч урт дараалал үүссээр байгаа. Учир нь Сод Монголоос бусад импортлогчид жижиглэнгийн худалдаагаа барагтай л бол гаргахгүй хаагааб байгаа бололтой. Тиймээс хэрэглэгчдийн найдвартай түнш Содынх руу жолооч нар очихоор тэмүүлэх болжээ.