Хасбанк Гурвантэс суманд салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Хасбанк Гурвантэс суманд салбараа нээлээ

Мэдэгдэл: 6 сарын 14, 2011

ХАСБАНК ГУРВАНТЭС СУМАНД САЛБАРАА НЭЭЛЭЭ

ХасБанк саяхан улс эх орныхоо бүтээн байгуулалтын их уурхай болсон Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумдад шинэ салбараа нээж байсан бол өнөөдөр тус аймгийн Гурвантэс сумын иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн цогц үйлчилгээг нийгмийн хариуцлагатайгаар хүргэх шинэ тооцооны төвийн албан ёсны нээлтийг хийж, иргэд харилцагчдаа урамшууллаа.

Уул уурхайн гурван том бүтээн байгуулалт, Овоотийн цэргийн анги, Шивээ Хүрэн Боомттой нягт холбоотой Гурвантэс сум нь өдгөө 8000 орчим хүн амтай болоод байгаа бөгөөд бусад аймаг, сумдуудтай шинэчлэгдсэн дэд бүтцээр холбогдож цаашид орон нутагтаа томоохон суурин газар болон өргөжих бололцоо тус суманд байгаа юм. Иймд ХасБанк энэхүү алсын харааг дэмжихийн хажуугаар тус суманд санхүүгийн найдвартай, иж бүрэн үйлчилгээг улам бүр дэлгэрүүлж, хүртээлтэй болгох зорилго тавин ажиллаж байна.

Байгуулагдаад гурван сар болж буй ХасБанкны 68-р ТТ-ийн ажиллагсад өнгөрсөн хугацаанд Эх дэлхий, Эрдэнэт хүмүүнийг дээдэлсэн нийгмийн хариуцлагатай банк болохоо бататгаж, Гурвантэс сумын төвд Урт булаг хэмээх газарт “Хас Төгөл” байгуулж, 6 сарын 1-нд “Багачуудын Хотхон” хүүхдийн баярыг анх удаагаа зохион байгуулсан зэрэг олон нийгмийн ажлуудыг санаачилан хэрэгжүүлсэн нь иргэдийн сайшаалыг хүртсэн төдийгүй, цаашид энэ чиглэлээр орон нутгийн удирдлагууд болон бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаа эхлүүлж, сумынхаа хөгжлийг эрчимжүүлэх суурь болсон нь нээлтийн үеэр харагдаж байв.

Нээлтийн ажиллагаанд ХасБанкны гүйцэтгэх захирал Д. Бат-Очир, Орон нутаг, уул уурхайн удирдлагууд иргэд харилцагчид, сумын нийт иргэд оролцсон юм.

ХасБанк нь Монгол Улсын бүх аймаг, хот, томоохон суурин газруудад нийт 89 салбар нэгж болон тэдгээрт ажилладаг 1,200 гаруй ажиллагсдаар дамжуулан нийт монголчууддаа санхүүгийн ил тод, найдвартай, хариуцлагатай, цогц үйлчилгээг үзүүлсээр байна.

Бид Эх Орондоо Хайртай!


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж