Сарны бүтэн хиртэлт 100 минут үргэлжлэв | News.MN

Сарны бүтэн хиртэлт 100 минут үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Сарны бүтэн хиртэлт 100 минут үргэлжлэв

Өчигдөр Гринвичийн цагаар 17 цаг 24  минутад сарны бүтэн хиртэлт эхлэж 23 цаг хүртэл үргэлжилсэн байна. Сүүлийн 11 жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн хиртэлтийг Европ, Африк, Төв Ази болон Австралийн сансрын ажиглагчид олж харжээ. Харин сарны бүтэн хиртэлт  19.22 минутаас 21.02 минут хүртэл үргэлжилсэн байна. 100 минут үргэлжилсэн ийм хиртэлт  2000 оноос хойш болж байгаагүй юм. Харин Европт сар гарахаас өмнө хиртэлт эхэлсэн тул Европчууд хиртэлтийн эхний хэсгийг харж чадаагүй байна. Харин Шотланд, Скандинавийн орны иргэд  хиртэлтийг эхнээс нь дуустал бүрэн харж чадсан гэнэ. Харин Их Британид сарны хиртэлт Гринвичийн цагаар 20.00 цагаас эхлэн ажиглагджээ. Латин Америкийн орнуудаас Бразил, Уругвай, Аргентинд хиртэлт бүрэн харагдсан боловч Хойд Америкийн иргэд үүнийг харах боломжгүй байжээ.

Н.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х.Сипат 2011-06-16 95.57.193.90

Сарны бүтэн хиртэлт бол Казахстаны баруун хэсэгт шөнө дундуур ажиглагдалаа

Avatar

anchan 2011-06-16 122.201.24.212

Neeree bi lav harsan
Oyutolgoigoos

Avatar

zaya 2011-06-16 124.158.105.106

манай цагаар яг хэзээ болсон юм бол Төв Ази гэж байгааг нь бодвол манайд ч гэсэн болсон байж таараа Манайд сайн илэрч харагдсан юм болов уу бид сонин зүйлийг мэдэлгүй хоцорч дээ

Avatar

Би 2011-06-16 202.179.20.197

Өчигдөр Гринвичийн цагаар 17 цаг 24 минутад сарны бүтэн хиртэлт эхлэж 23 цаг хүртэл үргэлжилсэн байна

Харин сарны бүтэн хиртэлт 1922 минутаас 2102 минут хүртэл үргэлжилсэн байна

Юу гэсэн үг вэ Аль нь болж таарч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж