Өчигдөр Гринвичийн цагаар 17 цаг 24 минутад сарны бүтэн хиртэлт эхлэж 23 цаг хүртэл үргэлжилсэн байна. Сүүлийн 11 жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн хиртэлтийг Европ, Африк, Төв Ази болон Австралийн сансрын ажиглагчид олж харжээ. Харин сарны бүтэн хиртэлт 19.22 минутаас 21.02 минут хүртэл үргэлжилсэн байна. 100 минут үргэлжилсэн ийм хиртэлт 2000 оноос хойш болж байгаагүй юм. Харин Европт сар гарахаас өмнө хиртэлт эхэлсэн тул Европчууд хиртэлтийн эхний хэсгийг харж чадаагүй байна. Харин Шотланд, Скандинавийн орны иргэд хиртэлтийг эхнээс нь дуустал бүрэн харж чадсан гэнэ. Харин Их Британид сарны хиртэлт Гринвичийн цагаар 20.00 цагаас эхлэн ажиглагджээ. Латин Америкийн орнуудаас Бразил, Уругвай, Аргентинд хиртэлт бүрэн харагдсан боловч Хойд Америкийн иргэд үүнийг харах боломжгүй байжээ.
Н.Энх