Грекийн Ерөнхий сайд шинэ засгийн газар байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Грекийн Ерөнхий сайд шинэ засгийн газар байгуулна

Грекийн Ерөнхий сайд Жорж Папандрео  шинэ засгийн газар байгуулах болсноо мэдэгдлээ. Ерөнхий сайд ОУВС болон Европын холбооноос шаардаж буй эдийн засгийн хатуу бодлогыг хэрэгжүүлж, парламентын итгэлийг хүлээхэд засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Түүний гарч ирсэн социалист “Пасок” намын гишүүдийн зүгээс хэрэгжүүлэх гэж буй маргаан дагуулсан бодлогыг нь шүүмжлэх болсон билээ.

Жорж Папандреогийн явуулж буй бодлогыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнүүд Грекийн парламентийн ордны гадна өрнөж, үйлдвэрчний эвлэлүүд бүх нийтийн ажил хаялт зарласнаас цагдаа эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн тасрахгүй байна.  Өчигдөр Жорж Папандрео Грекийн нэгэн телевизээр мэдэгдэл хийхдээ “Би Ерөнхий сайдын үүргээ биелүүлэх болно. Гэвч надад парламент дахь “Пасок” намын гишүүд, Грекийн ард иргэдийн дэмжлэг хэрэгтэй” гэсэн байна.

Тэрбээр өнөөдөр парламентаас итгэл хүлээлгэх эсэх санал асуулга явуулж, шинэ засгийн газар байгуулах юм.

Жорж Папандрео 2012-2015 оны хооронд 28 тэрбум еврогийн өмч хувьчлалын бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж