
Жорж Папандреогийн явуулж буй бодлогыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнүүд Грекийн парламентийн ордны гадна өрнөж, үйлдвэрчний эвлэлүүд бүх нийтийн ажил хаялт зарласнаас цагдаа эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн тасрахгүй байна. Өчигдөр Жорж Папандрео Грекийн нэгэн телевизээр мэдэгдэл хийхдээ “Би Ерөнхий сайдын үүргээ биелүүлэх болно. Гэвч надад парламент дахь “Пасок” намын гишүүд, Грекийн ард иргэдийн дэмжлэг хэрэгтэй” гэсэн байна.
Тэрбээр өнөөдөр парламентаас итгэл хүлээлгэх эсэх санал асуулга явуулж, шинэ засгийн газар байгуулах юм.
Жорж Папандрео 2012-2015 оны хооронд 28 тэрбум еврогийн өмч хувьчлалын бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Н.Энх