Хаягдлаар хэрхэн бизнес хийх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.12.06-нд нийтлэгдсэн

Хаягдлаар хэрхэн бизнес хийх вэ?

Хаягдлаар хэрхэн бизнес хийх вэ?

Хуучин тавилгын дөнгөж 10 хувийг дахин боловсруулалтад оруулдаг гэсэн статистик мэдээ бий. Гэтэл хуучин тавилгыг сэргээн шинэчлэн засварлах нь багагүй орлоготой бизнест тооцогдож байна. Лондон  хотод  хуучин тавилгыг сэргээн засах  таван төвийг нээсэн байна. Одоо тэдний  туршлагатай танилцья.

Европын холбоонд тавилгын хаягдал нь ахуйн хатуу хогийн дөрвөн хувийг эзэлдэг ажээ. Энэ хаягдлын дөнгөж арван хувь нь дахин боловсролд орж бусад нь хогийн цэг болон хог шатаах үйлдвэрүүдэд устгагддаг гэнэ. Эдгээр судалгааг Тавилга үйлдвэрлэгчдийн Европын холбоо гаргажээ. Дашрамд, энэ талын мэдээлэл Монголд байхгүй. Ер нь манай улсад энэ талаарх судалгааны ажил огт хөгжөөгүй байна. Гэхдээ эдгээр тооцоо дүгнэлт нь шинэ бизнесийг эхлүүлэх түлхэц болж магадгүй. Ямартай ч Британийн хоёр байгууллага хуучин тавилгын дахин боловсруулалтаас илүү сэргээн засах нь муугүй бизнес хийж болохыг олж харав. LIFE+ хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг авсан тэд Лондонд уг ажлыг хийх таван төвийг байгуулан бизнесээ эхлүүлжээ.

Байгууллагуудыг Groundwork London, London Community Resource Network гэж нэрлэдэг бөгөөд тэдний тавилга засварын төвүүд нь The Loop нэрээр алдаршаад байна.

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээс эхлэн The Loop төвүүдийн сайн дурынхны баг хотынхны хэрэглэдэггүй тавилгыг үнэ төлбөргүйгээр цуглуулж эхэлсэн байна. Хүмүүс хэрэггүй хогоо уг төвд хандив маягаар өгцгөөж, хог зөөлгөх төлбөрөөс чөлөөлөгдсөнөө талархалтай хандаж байв. Тус хотод том оврын хогийг хамаагүй хаявал багагүй торгуультай байдаг аж.

Хуучин модон тавилга, буйдан зэрэг гэр ахуйн бусад эд зүйлийг цуглуулж авсны дараа тэднийг засч шинэчлэн хэрэгтэй эдлэл болгох юм.

Үүний зэрэгцээ төслийг хэрэгжүүлж байгаа хүмүүс ахуй тавилгыг шинээр засварлах ажилдаа нутгийн хүмүүсийг татан оролцуулж тэдэнд хаягдал гэж үзсэн зүйлээ засч шинэчлэх хичээл сургалт явуулдаг гэнэ. Мөн тэд үнэгүй сургалтаас гадна энэ ашигтай бизнесийг хөгжүүлэн шинээр ажлын байр гаргахаар төлөвлөжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж