Их Британи агаарын довтолгооныхоо хоёр дахь үеийг эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.06-нд нийтлэгдсэн

Их Британи агаарын довтолгооныхоо хоёр дахь үеийг эхэлжээ

 

Их Британийн Нисэх хүчний онгоцнууд Сири дэх  “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын довтолгооныхоо хоёр дахь үеийг эхлүүлэн Сирийн зүүн нутгийн нефтийн ордуудыг бөмбөгджээ.

 

Өнгөрсөн лхагва гаригт Их Британийн парламент хэт даврагчдыг байрлалуудыг бөмбөгдөх зөвшөөрлийг Нисэх хүчиндээ өгсөн байлаа. Үүний дараа хоёр цаг болоод Киприйн арал дахь Акротирийн нисэх баазаас Британийн хоёр сөнөөгч хөөрч, Сирийн нутаг дахь алан хядагчдын байрлалд цохилт өгсөн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж