Монголын сагсчид сүүл мушгив

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид сүүл мушгив

БНХАУ-ын Нанжинь хотноо энэ сарын 10-15-нд Зүүн Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Шөвгийн дөрөвт шалгарсан багуудад есдүгээр сард Хятадын Үхан хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон тус тэмцээнд Зүүн Азийн зургаан орны баг өрсөлдсөн юм. Монголын багийн тухайд тэмцээний В группт Япон болон Тайванийн багтай оноолт таарч, улмаар Тайванийн багт 85:71 харьцаатай, дараа нь Японы багт 94:73-аар хожигдсон билээ. Хэсгийнхээ сүүл мушгисан Монголын сагсан бөмбөгчид тавдугаар байрын төлөө Хонконгийн багтай тоглож, 87:83 (10-15, 26-23, 30-18, 21-27) харьцаатай ялагдсанаар зургаан багаас зургадугаар байрт шалгарлаа. Хонконгийн багтай хийсэн тоглолтод Монголын багаас Б.Мөнхболд 16 оноогоор багаа тэргүүлсэн байна.

Харин Зүүн Азийн аваргаар БНСУ-ын баг тодорчээ. Аваргын төлөө Япон болон Өмнөд Солонгосын баг өрсөлдөхөд А хэсгээс хоёроор шалгарсан БНСУ-ын баг 89:73 харьцаатай хожсоноор алтан медалийн эзэд болжээ. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ-ын баг 87:53 харьцаатай Тайванийн багийг буулган авсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж