Австрийн Вена хотноо өнөөдөр “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний финалын шалгаруулалт болно. Энэхүү шалгаруулалт Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагаас эхэлнэ.
Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдөж байна. Эдгээрээс финалын шалгаруулалтад шилдэг 16 мисс оролцох юм. Эх орноо төлөөлөн мисс А.Баярцэцэг оролцож байна. Түүний хувьд урьдчилсан шалгаруулалтаас 3 алт, 1 хүрэл медаль авч чансааны хоёрт бичигдэж буй. Мөн түүний видео танилцуулга хамгийн өндөр саналыг авсан юм.
АЛТАН МЕДАЛЬ:
- Фото шалгаруулалтын ангилал
- Үдшийн гоёлын даашинзны төрөл /дизайнер Д.Отгонжаргал/
- Багийн "Бүтээлч сэтгэлгээний төрөл"-д Ази тив.
ХҮРЭЛ МЕДАЛЬ
- “Шилдэг коктейл даашинз” буюу богино даашинзтай алхаа (дизайнер Д.Отгонжаргал)
Мөн Монгол бичиг калиграфи, үндэсний этник бүжгийг хослуулан авьяасын үзүүлбэрт шилдэг 12-т багтсан бол Ази тивийн гоо бүсгүйчүүдээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой сэдвээр илтгэлийг тавьсан юм.
Финалын шалгаруулалтыг http://www.rappler.com шууд дамжуулна.
Ч.БОЛ