Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Захиргааны эрх зүйг шинэчилсэн Захиргааны үйл ажиллагааны тухай /шинээр/, Захиргааны хариуцлагын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг боловсруулах, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Ашигт малтмалын тухай, газрын тосны тухай зэрэг хуулийг шинэчлэх асуудал ид яригдаж буй үед эдгээр асуудлыг хууль зүйн шинжлэх ухааны талаас нь нухацтай авч хэлэлцэж байгаагаараа ач холбогдолтой юм. Ийнхүү эрх зүйн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэнээр хууль тогтоомжийг шинэтгэх, хууль хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох, хууль зүйн боловсролын системийг шинэтгэх, иргэдийн эрх зүйн соёлыг дээшлүүлэх арга замыг тодорхойлох асуудлуудаар санал зөвлөмж гаргаж хэрэгжүүлнэ.
“Эрх зүйн хөгжлийн асуудлууд” хурал болно
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр “Монгол Улсын эрх зүйн хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулна. Төрийн ордны Их танхимд болох эрдэм шинжилгээний бага хурлын Хүндэтгэлийн хуралдааны нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, академич Ж.Амарсанаа, ХБНГУ-ын Бавари муж улсын Ландтагийн гишүүн, Ханнс Зайделын сангийн дэд тэргүүн, профессор Урсула Мэннле нар үг хэлэх бөгөөд “Монгол Улсын эрх зүйн хөгжлийн асуудлууд” үндсэн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал тавина.
Гурван салбар хуралдаанаар “Монгол Улсын эрх зүйн онол, түүх, сургалт, судалгааны асуудлууд”, “Нийтийн эрх зүйн хөгжлийн асуудлууд”, “Хувийн эрх зүйн хөгжлийн асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж Монгол Улсын эрх зүйн түүхэн хөгжлийг үнэлэн дүгнэж, шинэ үеийн эрх зүйн хөгжлийн явц, цаашдын хандлагын талаар хэлэлцэнэ. Монгол Улсын үндэсний эрх зүйг хөгжүүлэх, тусгаар тогтнолоо хуульчлан баталгаажуулах, хамгаалахад Хууль зүй, дотоод хэргийн албаны үе үеийн хуульчид, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр шингэсэн.