“Хүнсний зохистой хэрэглээ” хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

“Хүнсний зохистой хэрэглээ” хурал болно

Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн салбарт инженер техникийн ажилтан бэлтгэж эхэлсний 40 жилийн ой ирэх намар тохионо. Уг ойг угтаж ШУТИС-ийн Хүнсний инженерзүй, биотехнологийн сургууль, Монголын хүнсчдийн холбоо хамтран цуврал арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Л.Дамдинсүрэнгийн 65 ойг тохиолдуулан хөдөлмөр алдрыг нь тэмдэглэх “Эрдмийн баяр” зохион байгуулах юм байна. Энэхүү арга хэмжээний эхлэл олгож ШУТИС-ийн Хүнсний инженерзүй, биотехнологийн сургууль, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний зохистой хэрэглээ-монгол уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарласнаа өчигдөр мэдээллээ. Энэхүү уралдааны зорилго нь хүнсний зохистой хэрэглээ, монгол уламжлалыг сэргээн, хөгжүүлэхэд чиглэж байгаа аж. Энэ сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн их, дээд сургуулийн багш, оюутан, судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүрт дээрх уралдаан нээлттэй байх юм. Бүтээлт тавих шаардлага нь хүнсний аж үйлдвэрийн салбарын инноваци, салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, хүнсний үйлдвэрийн онол практикийн асуудлуудыг тусгасан, шинэ санаа, шийдэл агуулсан байх шаардлагатай ажээ. Уралдааны шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулж сүүлчийн шатанд шалгарсан бүтээлүүдийг илтгэл хэлбэрээр сонсох эрдэм шинжилгээний хурлыг ирэх есдүгээр сард зохион байгуулах юм байна. Бүх бүтээлээр эмхэтгэл хэвлэх ажээ. 

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж