Япончууд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Япончууд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх үүднээс  Жижиг дунд үйлдвэрийн газраас Япон улстай хамтран хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.  Дээрх төслийгхэрэгжүүлэхэд  Япон улс 75 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд үүний гурван тэрбумыг нь теник, технологийн туслалцаа, сургалт зэрэгт зарцуулах аж. Харин 50-60 орчим тэрбум төгрөгийг  орон нутгийн бүсийн чанартай аж ахуйн нэгжүүдэд олгох бол үлдсэн 10 гаруй тэрбум төгрөгийг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрийнхэнд зээлдүүлэх гэнэ. Ингэхдээ сарын 0.8-1 хувийн хүүтэйгээр 600 саяас нэг тэрбум хүртлэх төгрөгийг долоон жилийн хугацаатай олгох юм байна. Гэхдээ хүссэн хүн бүрт зээл олгохгүй. Импортыг орлох, цаашид экспортлох боломжтой үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулах бололтой. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  үр дүнд 2009 онд 6200, өнгөрсөн онд 2900 нийт 10 гаруй мянган ажлын байр бий болсон байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж