Daisy анхны тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Daisy анхны тоглолтоо хийнэ

“Зөрлөг” киноны дуу болох “Дурлал юу хүснэ вэ” дууг сонсогчдын сэтгэл зүрхэнд хүртэл дуулж чадсан дуучин Daisy анхны бие даасан тоглолтоо хийх гэнэ. Магадгүй түүний дуулсан дуу болгон сонсогчдын зүрхэнд хүрдэг байх. Түүний уран бүтээлийг сонсох дуртай сонсогч, үзэгчид энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан биз ээ. Daisy энэ сарын 25-нд “I Loft Function House”- д амьд хөгжмийг хүндэлж таашаадаг бүр хүрээнийхэнд зориулж тоглолтоо хийж байгаа аж. Түүний тоглолтод та бүхний сонсох дуртай “Нисванис”, “A-Sound”, “Лемонс” хамтлагууд оролцох төдийгүй “Madness” хамтлаг ая дуугаар бэлэг барих юм.

Дуучин Daisy-гийн хувьд анх охидын “Сансара” хамтлаг, “Madness” хамтлагт дуулж байсан юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж