УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд холбогдох хэргийг нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр “Авлига өгсөн улстөрчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байна” гэх утга бүхий ярилцлагыг өгсөн нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад хүргэсэн юм. Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсайгаас тодруулахад “Хэрэгсэхгүй болгосон нь үнэн” гэх хариулт өглөө. Өмнө нь эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу энэ тухай ярихдаа "Төрийн өндөр алба хашиж буй хүмүүс ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг. Тийм болохоор л би өөрийгөө авилгачдын дунд сууж байна гэж ярьсан. Түүнээс биш авилга өгч, авсан юм байхгүй" гэх тайлбарыг өгч байсан юм.
С.Отгон