Г.Алтанхүү өршөөлд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Г.Алтанхүү өршөөлд хамрагдлаа

Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Хуралдаанаар Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар шүүж, 98.1-д заасны дагуу гурван жил, 100.1-д заасны дагуу хоёр жил, 107.3-д заасны дагуу таван жилийн хорих ял оноосон байна.

Анх Г.Алтанхүүд бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины  гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс ийнхүү зүйл ангийг нь өөрчлөн шүүсэн байна. Хэдийгээр Г.Алтанхүүг талийгаачийн биед хүнд гэмтэл учруулж, тарчлан зовоодог байсан гэж үзэн ял оноосон ч эдгээр заалт нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учир ийнхүү хуулийн дагуу Г.Алтанхүүг шүүх  суллажээ.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж