Монгол киноны шилдэг дуунууд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Монгол киноны шилдэг дуунууд эгшиглэнэ

Монгол Улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Тус ойдоо зориулан “Монгол кино” нэгтгэлээс “Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт арванхоёрдугаар сарын 5-ны 15:00 цагт ганцхан удаа “Соёлын төв өргөө”-нд болох юм. Тоглолтонд та бидний сэтгэлд хоногшсон олон сайхан дуунууд дуулагдана. Урилгаар МУАЖ А.Долгор,   МУАЖ Ө.Баярмагнай , МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Х.Болормаа , Гавьяат багш Ц.Ерөө шавь нарын хамт, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, МУСТА С.Баттулга, МУСТА Д.Отгонжаргал, МУСТА П.Өнөржаргал , МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА С.Цогтсайхан, МУСТА С.Сэрчмаа, МУСТА Т.Баттогтох, МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА Ц. Баясгалан, МУСТА О. Болдбаатар, МУСТА Б. Нармандах , Дуучин Б.Хонгор, Л.Оюун-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, ХЦДБЧ-ын дуучин Э.Дүүриймаа, Д. Мөнгөнтуяа, Л. Болор-Эрдэнэ, Sweetymotion хамтлаг, ОХУ-ын гитарчин Александр Сага нар тус тус оролцож Монгол киноны мартагдашгүй дуунуудаар бид бүхэнд ая дуугаа өргөнө. Мөн тоглолтонд Ц.Намсрайжавын нэрэмжит “Монгол улсын филармони”, морин хуурын чуулга, ХЦДБЧ-ын дэргэдэх амьд хөгжмийн Хилчин хамтлагууд хамтран оролцоно. Тус хүндэтгэлийн тоглолтыг UBS телевизээр шууд дамжуулан үзүүлэх болно. Тоглолтын тасалбар 20,000, 25,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм. Ингээд та бүхнийг Монгол киноны дурсамжит он жилүүдээр хамтдаа аялсан мартагдашгүй нэгэн үдшийг “Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж