Алдартай кино, жүжигчдийн талаарх сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Алдартай кино, жүжигчдийн талаарх сонирхолтой баримтууд

“Marshall Creative Agency”-тай хамтран хүргэж буй энэ 7 хоногийн мэдээлэл бол кино, жүжигчдийн талаарх сонирхолтой баримтууд юм.


– Оддын дайн киноны их багш "Ёда"-гийн дүрийг бүтээхдээ нэрт эрдэмтэн Алберт Эйнштэйнийг дууриалган хийжээ.

 

– "Ирээдүй рүү буцсан нь" киноны цаг хугацааны машин нь анх "Хөргөгч" байхаар бичигдсэн байжээ.

 

– Жүжигчин Шварцнегер "Терминатор 2" кинонд тоглохдоо хэлсэн нэг үгийнхээ төлөө 21,429$ авсан байна. Бүтэн киноны турш тэр ердөө 700 үг хэлжээ.

 

– Жүжигчин Силвестэр Сталоне "Роки" кинонд тоглох хүртлээ асар ядуу байсан байна. Мөнгөгүйгээс болж өөрийн хайртай нохойгоо 50$ -аар зарсан бол харин "Роки" кинонд тоглосныхаа дараа нохойгоо эргүүлэн 3000$ -аар буцаан авч байжээ.

 

– Загалмайлсан эцэг кинон дээр гардаг морьны тасарсан толгой жинхэнэ байсан.

 

– Домогт жүжигчин Чарли Чаплин Оскараас хүндэтгэлийн шагнал авахдаа 12 минутын туршид тайзан дээр үг хэлсэн бөгөөд энэ Оскарын наадмын түүхэн дэхь хамгийн урт "Илтгэл" юм.

 

– Найруулагч Жэймс Камерон "Терминатор" киноны зохиолыг бичиж байхдаа өөрийн гэсэн гэр оронгүй байсан бөгөөд, "Терминатор" киноны зохиолыг ердөө 1$-оор худалдсан байна. Түүний тавьсан цорын ганц шаардлага нь киногоо өөрөө найруулах байсан байна.

 

– "Матрикс" киноны Неогийн дүрд тоглох саналыг анх Вилл Смит, Жони Депп, Том Круз, Николас Кэйж, Леонардо Ди Каприо нарт тавьсан ч бүгд уг киног амжилтанд хүрэх боломжгүй хэмээн татгалзсан байна. Харин эцэст жүжигчин Кийну Рийвес саналыг хүлээн авсан бөгөөд 3 ангид нийт 114 сая долларын цалинтайгаар тоглосон. Харин тэр цалингийнхаа 80 сая долларыг кино компанид буцаан өгсөн бөгөөд шалгаан нь киноны график эффектийг сайжруулахын тулд байжээ.

 

– Оскарын шагналыг гардан авсан уран бүтээлчид тайзан дээр үг хэлэхдээ, бурхан гэдэг үгнээс илүү олон удаа найруулагч Стивен Спилбергийн тухай дурджээ.

 

– Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч Нелсон Мандела 1992 онд бүтээгдсэн "Малколм Икс" кинонд багшийн дүрийг бүтээж байжээ.

 

– Алдарт жүжигчин Шон Бийн тоглосон нийт киноныхоо 32 хувьд нь үхсэн. Энэ нь Холливуудын түүхэн дэхь хамгийн өндөр үзүүлэлт юм.

 

– Энэ онд нээлтээ хийсэн "Мад Макс" киноны гол дүрүүд болох Том Харди, Чарлиз Терон нарын орлон тоглогчид нь зураг авалтын үеэр бие биедээ сэтгэл алдран, зураг авалтын дараа хуримаа хийсэн байна.

 

– 2015 оны Оскарыг шуугиулсан "Шувуун хүн" киноны зураг авалтыг ердөө 30 өдрийн дотор хийжээ.

 

– Алдарт жүжигчин Морган Фрийман, 34 нас хүртлээ нэг ч кинонд тоглож үзээгүй бол анхны гол дүрдээ 52 насандаа тогложээ.

 

– Жүжигчин Шон Коннер "Жэймс Бонд 007" киноны бүх ангиудад хиймэл үс зүүсэн. Шалтгаан нь тэрээр 21 насандаа халзарч эхэлсэн байна.

 

– "Бөгжний эзэн" киноны шидтэн Гэндалфын дүрийг анх Шон Коннерт санал болгожээ. Тэрээр уг киног амжилт олох ямар ч боломжгүй гэж үзэн дүрээс татгалзсан бөгөөд кино дэлгэцэн гарсаны асар их харамссан бөгөөд амьдралдаа гаргасан хамгийн тэнэг шийдвэр байсан гэж ярьсан байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж