Зуслангийн чиглэлийн микро автобус “7 буудал”-аас явна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Зуслангийн чиглэлийн микро автобус “7 буудал”-аас явна

Баянбүрдийн аюулгүйн тойргоос дотогш зам хязгаарлагдсан тул зуслангийн чиглэлийн үйлчилгээг “Майхантолгой”, “Баянбулаг”, “Гүнт”, “Яргайт”, “Гоодойн ам” чиглэлд нийт 20 бага багтаамжийн автобусаар үйлчлэх, эцсийн зогсоолыг “7 буудал” байхаар болжээ. Санзай, Жигжидийн чиглэлд их багтаамжийн автобуснууд Бөмбөгөрөөс явах бол Шаргаморьтын чиглэлд Халдвартын эмнэлгээс мөн их багтаамжийн автобуснууд үйлчилж байна. Зуслангийн үйлчилгээг өчигдрөөс чиглэл тус бүрт хоёр автобус явуулж, зорчигч урсгалын хэмжээнээс хамааруулан автобусын тоог тухай бүрт нэмэгдүүлэх арга хэмжээг авна. Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ ажлын өдөр 07-22.00 цагт, амралтын өдөр 08-22.00 цагт явах юм байна.

ЗУСЛАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЧИГЛЭЛ,
АЖИЛЛАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ, ТОО,
ЭРГЭЛТИЙН УРТ, ХУГАЦАА, АЖ АХУЙН НЭГЖ,БАЙГУУЛЛАГА

дд

Чиглэлийн
нэр

Эргэлтийн
урт/км/

Эргэлтийн
хугацаа

/минут/

Тээврийн
хэрэгслийн  төрөл

Ажиллах
автобусны тоо

Үйлчилгээ
эрхлэх аж ахуйн нэгж,байгууллага

1

“Жигжид-Бөмбөгөр
худалдааны төв”

35.4

100

Их
багтаамжийн автобус

3

“Эрдэмтранс”ХХК

2

“Баянбулаг-

7
буудал”

32.1

86

Бага
багтаамжийн автобус

4

“Дөл
трейд” ХХК

3

“Өвөр
Гүнт-

7
буудал”

43.5

94

Бага
багтаамжийн автобус

4

“Дөл
трейд” ХХК

4

“Майхантолгой-7
буудал”

44.5

94

Бага
багтаамжийн автобус

4

“Дөл
трейд” ХХК

5

“Яргайт-7
буудал”

20.0

36

Бага
багтаамжийн автобус

4

“Дөл
трейд” ХХК

6

“Гоодой-

7
буудал”

25.5

80

Бага
багтаамжийн автобус

4

“Дөл
трейд” ХХК

 

Бүгд

 

 

Бага багтаамжийн
автобус

23

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж