Реалити шоуны од Ким Кардашиан болон сүйт залуу нь огт тамхи татдаггүй боловч хуримандаа зориулж 840 ам.долларын үнэтэй болор “Гавана” үнсний сав худалдаж авсан гэнэ. Сүй тавьсан шинэхэн хос Ким Кардашиан, “NBA”-гийн од Крис нар Беверли Хиллзийн дэлгүүрээр хэсч 12 ам.долларын амны алчуурнаас авахуулаад 7850 ам.долларын үнэтэй болор ваар авсан ажээ. Ким хуримын бэлгэнд өгөх зүйлсээ нэг бүрчлэн цаасан дээр тэмдэглэн барьж явсан гэнэ. Реалити шоуны од бүсгүй маш нүсэр, цуутай хурим хийхийг хүсч буй бололтой.
Ким “NBA”-гийн одтой өнгөрсөн жилээс үерхэж эхэлсэн юм. Крис өнгөрсөн сард Кимтэй сүй тавьсан ажээ. Кимийн дүү бүсгүй эгчийнх нь хурим Английн хунтайжийн хуримын дараа орох сүртэй, нижгэр болно гэж ярьсан гэнэ. Сүй тавьсан хос ирэх аравдугаар сард гэрлэх юм байна.
Н.Энх