–Токиогийн "Их Дуулга"-ыг ETV 15.00-с орон даяар шууд дамжуулна. Мөн олон улсын жүдо бөхийн холбооноос www.youtube.com-с шууд дамжуулж байна-
Японы нийслэл Токио хотноо өнөөдөр олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн эхэллээ. Дэлхийн 91 орны 474 (эрэгтэй 294, эмэгтэй 180) жүдочид өрсөлдөж байгаагаас манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Одвоогийн Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцож байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ын жингийн барилдааан болж, аваргууд тодорно.
Эрэгтэй 60 кг: /нийт 44 жүдоч/
- Д.Амартүвшин – Кубын Торрес Маримон Яандри
- Ц.Цогтбаатар – Японы Аоки Дай
66 кг: /нийт 45 жүдоч/
- Д.Төмөрхүлэг – Польшийн Бартусик Михайл
Эмэгтэй 48 кг /нийт 24/
- Д.Уранцэцэг -Японы Тонаки Фуна
57 кг:
- Д.Сумъяа – Японы Ишикава Мегуми нартай тус тус эхний барилдаанаа хийнэ.
Токиогийн "Их Дуулга" жүдо бөхийн тэмцээнийг гурав хоногийн турш (11.4-6) ETV телевиз эх орон даяар шууд дамжуулна.
Ч.БОЛОР