Монголын цанын холбооноос энэ сард оюутны цанын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор болдог оюутны АШТ энэ сарын 26-27-нд болно.
Дашрамд дуулгахад, 2016 оны хоёрдугаар сард Норвегийн Лиллехамер хотноо зохиогдох Залуучуудын өвлийн II олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүд явагдаж байна. Манай тэшүүрчид эрх олгох цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа билээ. Тодруулбал, Германд болсон тэмцээнд ОУХМ Б.Сумъяа, Я.Зоригтбаатар нар амжилттай оролцож, оролцсон зай бүрдээ олимпийн эрхийн нормативыг биелүүлжээ.
Ч.БОЛОР