Баруун зүгийн ихэнхи нутгаар бороо орно

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Баруун зүгийн ихэнхи нутгаар бороо орно

2011 оны 06 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн
баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн
ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс
секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23
градус, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар
30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 17-ноос 06-р сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд
нутгийн баруун хагаст, 18,19-нд ихэнх нутгаар, 20-нд зарим газраар
бороо орж сэрүүснэ. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур
ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс
нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө
18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус,
өдөртөө 23-28 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж