Далд уурхай бидэнд юу өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Далд уурхай бидэнд юу өгөх вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тавдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо хийсэн айлчлалын үеэр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөг баталснаар эхний 4.2 тэрбум ам.долларын зээлийг “Оюутолгой” компани авахаар болсон.

Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний 4.2 тэрбум долларыг дэлхийн арилжааны 15 банкнаас авахаар гэрээ хэлэлцээ хийж, санхүүжилтэд 2015 оны эцэс гэхэд гарын үсэг зурахаар бэлтгэлээ хангаад байгаа аж.

Харин далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин сэргэх болсонтой холбогдуулан сэтгүүлчдэд Оюутолгойн ил болон далд уурхайг танилцуулах ажлыг тус компаниас зохион байгууллаа.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭЭР ХОНГИЛЫГ 200 КМ ХҮРТЭЛ СУНГАЖ БАРИНА

Оюутолгойн бүлэг ордын нэг болох Өмнөд Оюугийн ил уурхайн хүдэр олборлолт 1,5х2,7 км харьцаатай талбайг хамрах бөгөөд 1200 метрийн өндөртэй гүн тогоо байх. Энд 290 тонны даацтай 28 машинаар үйл ажиллагаа явуулж байна. 15 метрийн өндөртэй доголоор олборлолт хийх бөгөөд 50 гаруй оператор/жолооч/ ээлжлэн ажилладаг байна. Эдгээр ажилчид дунд зургаан эмэгтэй бий. Өмнөд Оюугийн ил уурхайгаас өдөртөө 11 мянган тонн хүдэр болон хаягдал чулуулгийг ачиж олборлодог байна. Жилдээ 700 мянган тонн орчим хүдрийн баяжмалыг гарган авч байгаа юм.

Бид ил уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа газрын гадаргуугаас доош 1300 метрийн гүнд орлоо. Далд уурхайд орохын өмнө сургалтын төвийн хичээлд хамрагдаж, зөвлөгөөг авсан юм.

Оюутолгойн үнэ цэнийн 80 хувийг агуулдаг далд уурхай нь газрын гүнд 1300 метрийн дор буюу далайн түвшнээс доош 135 метрийн гүнд байрлана. Энэ нь Улаанбаатар хотод хамгийн өндөр гэгдэх 105 метрийн өндөртэй “Blue sky” цамхгийг 13 давхарлаж тавьсантай тэнцэх юм. Энэхүү далд уурхайд одоогоор 16 км орчим хонгил ухсан байна. Гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлбэл газрын гүнд байрлаж буй дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бололцоо бүрдэх юм.

Уурхайн гүнд орохын өмнө аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс биеэ аливаа эрсдэлээс хамгаалах сургалтад суулаа. “Оюутолгой” компанийн ажилчид аюулгүйн дүрэм журмыг чандлан сахиж, өглөө бүр ажилд гарахынхаа өмнө заавал аюулгүй санамжтай танилцаж, гарын үсэг зурдаг гэнэ. Өдөрт хэдэн ажил хийсэн тэд УХААН /У-Урьдаар ажлаа нарийн тооц, Х-Хор хөнөөл, аюул бүрийг тодорхойл, А-Аюул дагуулсан эрсдэлийг таньж мэд, А-Аюул хөнөөлийг хянах, Н-Нэн тэргүүнд аюулгүй байдлаа ханга/ амин чухал дүрмийг баримталдаг аж.

Оюутолгойн үнэ цэнийн 80 хувийг агуулдаг далд уурхай нь газрын гүнд 1300 метрийн дор буюу далайн түвшнээс доош 135 метрийн гүнд байрлана. Энэ нь Улаанбаатар хотод хамгийн өндөр гэгдэх 105 метрийн өндөртэй “Blue sky” цамхгийг 13 давхарлаж тавьсантай тэнцэх юм.

Энэхүү далд уурхайд одоогоор 16 км орчим хонгил ухсан байна. Гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлбэл газрын гүнд байрлаж буй дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бололцоо бүрдэх юм. Гүнийн уурхайд асар том бүтээн байгуулалтыг ажлыг хийх аж. Одоогийн байдлаар далд уурхайд 16 км урттай хонгилуудыг ухжээ. Эдгээр хонгилууд нь зарим хэсэгтээ нэг хананаас нөгөө хана хүртлээ 5-10 метр өргөн, тааз хүртлээ 5-12 метр хүртэл өндөртэй тор хэрээсэлж, сөөлжилдсөн хоолойнууд байх. Цаашдаа эдгээрийг 200 км хүртэл сунгаж барихаар төлөвлөсөн байна. Далд уурхайн ажлыг зогсоохгүйн тулд том машинуудыг зэвэрч эвдрэхээс хамгаалан үргэлж тордлого хийж байгаа аж. Мөн жижиг засвар үйлчилгээний ажил энд явж байна. Газрын гүнд 1300 метрт өвөл, зуны аль ч улиралд 20-25 хэмийн дулаантай байх. Бүтээн байгуулалтын ажил ороод эхэлбэл хийх зүйл их байгааг дуулгасан.

5-7 жил үргэлжлэх далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх үед 3000 гаруй ажилтан шаардлагатай аж. Далд уурхайн эхний ээлжид Hugo нэг давхрыг ашиглах юм. Төлөвлөгөөгөөр 2021-2026 оны үед далд уурхайн олборлолт эхэлж, бүрэн чадалдаа хүрэх юм байна. Мөн 2026 оноос хойш Hugo 2 болон Өмнөд Hugo давхрыг ашиглах тов гарчээ.

Өнгөрсөн хугацаанд далд уурхайд хагас тэрбум ам.долларын ажил хийгджээ. Удахгүй үйл ажиллагаа нь үргэлжлэхэд өмнөх хөрөнгө оруулалтын ажлуудыг сэргээх бэлтгэл ажил эхэлсэн гэж тайлбарлалаа.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой аж. Далд уурхайг ашиглалтад оруулахад долоон жил шаардана. Түүгээр дамжиж орж ирэх хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ олон тэрбум ам.доллараар яригдаж байна.

1. Хөрөнгө оруулалтын зардал

  • Эхний жилд 400 сая ам.доллар

  • Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар

  • Гурав дахь жилд 1.1 тэрбум ам.доллар

  • Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар

  • Тав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар

  • Зургаа дахь жилд 1 тэрбум ам.доллар

  • Долоо дахь жилд 0.6 тэрбум ам.доллар

Нийт дүнгээрээ 6.8 тэрбум ам.долларын зардал гарах нь.

2. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал

  • Нэг дэх жилд 300 сая ам.доллар

  • Хоёр дахь жилд 1.1 тэрбум ам.доллар

  • Гурав дахь жилд 1 тэрбум ам.доллар

  • Дөрөв дэх жилд 1.1 тэрбум ам.доллар

  • Тав дахь жилд 0.7 тэрбум ам. доллар

  • Зургаа дахь жилд 0.5 тэрбум ам.доллар

  • Долоо дахь жилд 0.1 тэрбум ам.доллар

Нийт дүнгээрээ 4.7 тэрбум ам.доллар болж байна.

3. Монгол Улсад шууд зарцуулах хөрөнгө оруулалтын тухайд

  • Нэг дэх жилд 1.1 тэрбум ам.доллар

  • Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар

  • Гурав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар

  • Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар

  • Тав дахь жилд 1.4 тэрбум ам.доллар

  • Зургаа дахь жилд 1.3 тэрбум ам.доллар

  • Долоо дахь жилд 1.3 тэрбум ам.доллар

Нийт дүнгээрээ 9 тэрбум ам.доллар аж.

Далд уурхай нь газрын гүнд 1300 метр.

 

Мөн Хөрөнгө оруулагчдын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдаагүй байсан Оюутолгой төслийн нийт өгөөжийн 54 хувийг Монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулж, Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаа болон санхүүд Монголын тал хяналтыг тавьж ажиллах тогтолцоог бий болгож чадсан.

“Оюу толгой” компанийн 2015 оны гуравдугаар улирлын тайлангаас харахад тус компани 226 мянган тонн баяжмал борлуулж, 431.7 сая ам.долларын орлого олсон нь өмнөх хоёрдугаар улирлаас 2.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Энэ нь зэсийн үнэ буурсан хэдий ч борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр орлогын зөрүүг хэсэгчлэн нөхөж чаджээ.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчилж, 2016 оны нэгдүгээр улиралд дуусгахаар төлөвлөжээ. “Туркойз хилл ресурс” компани 2015 оны эцсээр төслийн санхүүжилтийн гэрээг байгуулж, 2016 оны эхээр буюу ирэх оны хоёрдугаар хагасаас далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаагаа тайландаа дурдсан байна.

“Оюутолгой” компани 2015 онд эцсийн байдлаар 175.000-195.000 тонн зэс, 600-700 мянган унци/17.009-19844 кг/ алт үйлдвэрлэх төлөвтэй байгаа аж. 2016 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөөр гарах баяжмалын 80 хувьд борлуулах гэрээ хийсэн байна.

Оюутолгойн ил уурхайд 290 тоннын даацтай 28 машинаар 50 гаруй оператор/жолооч/ ээлжлэн ажилладаг байна. Эдгээр ажилчид дунд зургаан эмэгтэй бий.

“Оюутолгой” компанийн ажилчид аюулгүйн дүрэм журмыг чандлан сахиж, өглөө бүр ажилд гарахынхаа өмнө заавал аюулгүй санамжтай танилцаж, гарын үсэг зурдаг гэнэ. Өдөрт хэдэн ажил хийсэн тэд УХААН амин чухал дүрмийг баримталдаг аж.

Уурхайн ажилчид чөлөөт цагаараа спортын олон төрлөөр хичээллэх боломжтой.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж