Таны сэтгэл зүй ямар байна вэ?

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Таны сэтгэл зүй ямар байна вэ?

Ажлаа түр орхиод ганцхан  минут энэхүү сэтгэл зүйн  сорилтод орох саналыг танд тавьж байна!

Британийн сэтгэлзүйч Пип Уилсон сургуулийн бага насны хүүхдүүдийн хамт олондоо хэрхэн дассаныг тодорхойлох зорилгоор энэ сорилтыг бүтээжээ. Хэсэг хугацааны дараа сорилт нь насанд хүрэгчдэд сайн тохирч буйг олж илрүүлсэн байна. Энэ сорил маш энгийн бөгөөд үр дүн сайтай!  Түүний тусламжтайгаар та яг одоо санаа сэтгэлээр ямар байгааг хурдан тогтоож, хамт олон дотроо өөрийн эзлэх байр сууриа олж, бас хадгалж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Ингээд, модны зургийг анхааралтай хар. Зурагт хүн бүр өөрийн байраа эзэлсэн, ажилтай байна. Зүрх сэтгэлдээ найдаад та энэ модон дээр хаана байгаагаа ол. Ямар дугаар дор?

Сонгосон уу? Үр дүнгээ одоо харцгаая!

Хэрэв танд:

№1, 3, 6 эсвэл 7 дор байгаа хүмүүс таалагдсан бол та маш тууштай, хүндрэлээс айдаггүй хүн юм байна. Бүхий л саадыг туулан та зоригтойгоор урагшилна. Алдаа гаргасан ч та сэтгэлээр унахгүй урагшилна.

№2, 11, 12, 18 эсвэл 19-ийг сонгосон бол та нийтэч, нөхөрсөг хүн, үргэлж бусдын яриаг дэмжин сайн зөвлөгөө өгч чадах хүн хэмээн харуулж буй. Та хэзээ ч бусдад туслахад бэлэн хүн юм байна.

№4-ийг сонгосон бол бусдыг бодвол та амьдралын тогтсон байр суурьтай. Онцын хүчин зүтгэл гаргахгүйгээр та амжилт, нэр хүндийг олж чадах амой.

№5 та ядарчээ. Амьдралын  эрч хүч, бие суларсныг та мэдэж байна. Таны нөөц хүч шавхагджээ.

№8 та урт хугацаагаар өөртөө хунигдан “хуяглажээ”. Одоо танд ажил дээр анхаарал төвлөрүүлэхэд хүнд байна.

№9 та чинь  гал бутарсан , цугларсан олны  цөм нь мөн. Адал явдалд мөн ч дуртай нэгэн ажээ.

№10 буюу 15  та амьдралдаа байр сууриа олсон хүн. Орчиндоо маш амархан  зохицдог өөрийн хүрээндээ байгаад байх дуртай.

№13 эсвэл 21 та их  битүү хүн аж. Гэхдээ үргэлж шаналж, түгшиж явах юм. Одоо та бусадтай нийлж нөхөрлөх ямар ч сонирхолгүй ажээ.

№14 та сэтгэл гутралын ангал руу нисч явна. Дотоодын эсвэл сэтгэл санааны тавгүйдэлд та оржээ.

№16 буюу 17 бусдыг дэмжиж тусалж явахаас та  залхжээ. Хэрэв та эдгээр хүмүүсээс дэмжлэгийг харахаасаа илүүтэй тэврэлтийг хүсч байж магадгүй. Та анхаарал, халамж, халуун дулаан сэтгэлийг хүсч байна.

№20  бага зэргийн хэтрүүлсэн өөрийн үнэлгээгээрээ та хүмүүсийг татдаг. Та төрөлхийн лидер учраас таныг бусад нь сонсоосой гэж хүсээд байх шиг.

Хариултыг анхааралдаа аваа биз дээ. Яг одоо таны сэтгэл санаа  ийм байдалд байгаа аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж