L’Oreal-ийн залгамжлагч чадвараа алдсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

L’Oreal-ийн залгамжлагч чадвараа алдсан уу?

Францын эмч нар гоо сайхны L’Oreal эзэнт улсын өв залгамжлагч, 89 настай Лилиан Бетанкурыг чадвараа алдсан гэж үзэв. Уг шинжилгээг тэрбумтан ба ээжийгээ зальтнуудаар тойруулсан гэж хэлж байгаа түүний охин  Франсуаз Бетанкур-Майерс хоёрын заргын хүрээнд хийжээ.

Эмч нар Лилиан Бетанкурыг “тархины өвчтэй” гэж оношлоод ухаан санаа нь улам муудах учраас түүнд асрамж хэрэгтэй гэсэн байна. Өнөөдөр Францын хамгийн баян авгайн хөрөнгө нь 15 тэрбум евро болж байна. Өнгөрсөн долоо хоногт Франсуаз Бетанкур эхийнхээ өмгөөлөгч Паскаль Вил­гельмыг  сонирхлын зөрчилтэй гэж шүүхэд гомдол гаргасан байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж