12 сард болох барилдааны хуваарийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

12 сард болох барилдааны хуваарийг танилцуулж байна

Монгол бөхийн өргөөнд 12 сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

2015 оны сүүлийн сар эхлээд хоёр хонож байна. Энэ сард болох барилдаануудыг танилцуулъя.

12-р сарын 6-ны 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан МБӨ-нд болно. Бүртгэл 10 цагаас…

12-р сарын 19-нд 14 цагаас Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн ээлжит барилдаан,

12-р сарын 20-ны 14 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

12-р сарын 16-нд Нийтийн монгол, өсвөр бөхчүүдийн барилдаан,

12-р сарын 29-ний 14 цагаас Ерөнхийлөгчийн цомын төлөөх Чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.

Бөхчүүд, бөх сонирхогч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж