
Түүгээр ч барахгүй ногооны устгал үргэлжилнэ гэж сайд хэлээд “Бид 5900 тонн өргөст хэмх, 1300 гагийн салат-латук, 3500 тонн улаан лоолийг устгах хэрэгтэй байна” гэжээ. Ийм арга хэмжээг Германы эрх баригчид хүнсний ногоонууд нь амь насанд аюултай энтерогеморрагийн гэдэсний савханцрын халдварын эх сурвалж болсны улмаас авч байгаа юм. Нян Доод Саксонийн нэгэн фермээс тархсан гэж үзэж байна. Сүүлийн арван жилийн дотор энэ нянгийн улмаас Германд гараагүй их хэмжээний халдварт өвчин тархаж, наад зах нь 3228 хүнийг өвчлүүлснээс 30 орчим хүн нас баржээ. Уг халдвартай тэмцэх эмийг бүтээж чадаагүй л байна.