Канадын бизнесмен Сирийн 50 гэр бүлд мөнгөөр тусална

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Канадын бизнесмен Сирийн 50 гэр бүлд мөнгөөр тусална

 

Канадын “Danby” компанийн захирал Жим Эстилл гэгч бизнесмен Сирийн дүрвэгч 50 гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Тодруулбал, өвлийн хүйтэнд Канадад тайван амьдрал горьдон ирсэн Сирийн дүрвэгсдэд тэрбээр 1.5 сая канад.долларын тусламж үзүүлэх гэнэ.

 

Сирийн дүрвэгч 50 гэр бүлд хэрэглээний зардал, иргэншил авах, эрүүл мэндийн үйлчилгээ, англи хэл сурах зэрэгт шаардлагатай мөнгөн тусламжийг үзүүлэх аж. Энэ нь гэр бүл тус бүрд 22500 орчим ам.доллар болж байгаа аж.

 

Тэрбээр “20 жилийн дараа би Сирийн дүрвэгсдийн хямралын эсрэг юу ч хийгээгүй гэж хэлэхийг хүсэхгүй байна. Би тэднийг ажил хөдөлмөр эрхлэн татвар төлж амьдралаа шинээр эхлүүлээсэй гэж хүсч байна ” хэмээн ярьсан байна. 

 

Канадын засгийн газар энэ өвлийн туршид Сирийн 25 мянган дүрвэгчийг суурьшуулж орон байраар хангах төлөвлөгөөг танилцуулсан аж.  

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE CHRISTIANS SCIENCE MONITOR

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж