Хүлээгдсэн хуулиудыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Хүлээгдсэн хуулиудыг хэлэлцэнэ

Сүүлийн хэдэн чуулган дамжуулан хүлээлгэсэн, зарим нь парламент алгасч сунжирсан хэд хэдэн хуулийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Чухам эдгээрийг саадгүй хэлэлцүүлэх гэж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас гишүүдийг идэвхтэй байж, гадаад дотоод томилолтоор аль болох явалгүй ирцээ гүйцээхийг үүрэгдсэн юм.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн парламнет дамжсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай болон холбогдох бусад хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болно.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Жолоочийн даатгалын тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Үрийн тариалангийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж