Хойд Солонгос шинэ туннел ухаж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос шинэ туннел ухаж байна

 

Хойд Солонгос цөмийн туршилт хийх зориулалтаар шинэ туннел ухаж байгааг АНУ-ын судалгааны институтээс мэдээлжээ. Хойд Солонгосын Хойд Хамгён мужид орших Пүнге-ри цөмийн туршилтын талбайд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хэвийн бус идэвхтэй байдал ажиглагдах болсон аж. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд сансраас авсан хиймэл дагуулын зургаас шинээр туннел ухаж байгаа нь тодорхой болжээ.

 

Пүнге-ри талбайд өмнө нь гурван удаа цөмийн туршилт болсон аж. Хойд Солонгос 2013 онд цөмийн туршилт хийснээр олон улс төдийгүй хамгийн том холбоотон болсон Хятадын талаас зэмлэл хүлээсэн юм. Хойд Солонгос цөмийн хөтөлбөр болон баллистик пуужингийн туршилт хийсний төлөө НҮБ-аас хориг тавьсан байдаг.  

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж