“Арсенал” клуб өнгөрсөн ням гарагт “Норвич”-тэй тулж, 1:1-ээр тэнцсэн. Энэ тоглолтод Испани хагас хамгаалагч Касорла гэмтэл авсан билээ. Тэгвэл түүний ямар бэртэл авсан нь тодорхой болсон байна.
Касорла өвдөгний шөрмөсөө гэмтээсэн учир хамгийн багадаа гурван сар талбайд гарах боломжгүй болж байгаа ажээ. Мөн “Арсенал”-аас Санчес, Лоран Кошельни нар бэртэлтэй байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn