Конгресс Ливийн ажиллагааны санхүүжилтийг хаана

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Конгресс Ливийн ажиллагааны санхүүжилтийг хаана

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд 2012 оны санхүүгийн жилийн цэргийн зардалд зарим нэг хязгаарлалт хийсэн хуулийн төслийг батлав. Энэ хязгаарлалтад АНУ гуравдугаар сараас эхлэн оролцож байгаа Ливийн цэргийн ажиллагааны зардал ч орлоо.

Хуулийн өөрчлөлтийн төслийг Калифорни мужийн ардчилагч конгрессмен Брэд Шерман (Brad Sherman) санаачилсан байна. Түүний санаачлагаар цэргийн зардал гаргах нь Цэргийн бүрэн эрхийг хуваарилах тогтоолтой (War Powers Resolution) зөрөлдөх ёсгүй ажээ. Тэр тогтоол нь ерөнхийлөгчид 60-аас дээш хоногийн цэргийн ажиллагааг Конгрессийн зөвшөөрөлгүйгээр явуулахыг хориглодог.

Хуулийн өөрчлөлтийн төлөө 248 хүн, эсрэгээр 163 конгрессмен  тус тус санал өгч 21 нь түтгэлзжээ. Хуульд өөрчлөлт оруулахад Обамагийн сөрөг хүчин Бүгд найрамдахчуудаас гадна ардчилагч нар саналаа өгсөн байна. Дараа нь хуулийн төслийн бүх засварыг тооцсон нэгдсэн төслөө батлаад түүнийг Сенатад илгээнэ. АНУ Ливийн цэргийн ажиллагаанд 2011 оны гуравдугаар сарын 19-ны өдрийн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу оролцож эхэлсэн юм. Удалгүй Африкийн энэ улсад цэрэг илгээх ажиллагааг Конгресст мэдэгдээгүй хэмээн Конгрессийн гишүүд Обамад дургүйцлээ гаргасан байлаа.

Цагаан ордны эзэн хууль тогтоогч нарын өмнө Ливийн дайны талаар тайлагнаж, энэ явдлаас хойш 60 хоногийн дараа цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх болсон тухай мэдэгдсэн байв. Зургадугаар сарын 3-нд Конгресс уг ажиллагааг сунгах болсноо зарласан юм. Ливийн дайнд оролцохыг Төлөөлөгчдийн танхим зөвшөөрсөн тогтоол гаргасан ч конгрессменүүд Обамад албан ёсоор хандаж, АНУ уг ажиллагаанд заавал ч үгүй оролцох ёстой гэсэн үндэслэлээ гаргах үүрэг өгчээ. Өөрийн хариугаа ерөнхийлөгч энэ сарын 17-ноос хэтрүүлэлгүйгээр өгөх ёстой. Гуравдугаар сарын 31-нээс хойш Ливид явуулж байгаа цэргийн ажиллагааг НАТО удирдаж байна.

Ш.МЯГМАР

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж