Д.Булганыг хорьсон шалтгааныг нууцалж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Д.Булганыг хорьсон шалтгааныг нууцалж байна

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг баривчилж хорьсноос хойш 18 хоног өнгөрчээ. Түүнийг ямар хэрэгт холбоогдуулан ийнхүү саатуулах болсныг одоо ч нууцалсаар байгаа юм. Харин таамаг төдийгөөр С.Зориг агсны үхэлтэй холбогдсон, хар тамхины хэрэг гэх зэргээр таамаг дэвшүүлээд байгаа юм.

Түүнийг одоогоор Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хорьж байгаа бөгөөд өмгөөлөгчөөс нь өөр хүнтэй уулзуулахгүй байгаа аж. Мөн өмгөөлөгчид нь мэдээлэл задруулахгүй байх үүрэг өгсөн сурагтай.

Түүнчлэн Д.Булганы охин саяхан гадаадаас ирсэн байна. Тэрбээр Бээжингийн их сургуульд сурдаг бөгөөд ээжийг нь баривчлан хорьсонд зовж, ийнхүү эх орондоо эргэн ирээд байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж