Калифорнид халдлага гарч 14 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Калифорнид халдлага гарч 14 хүн амь үрэгджээ

 

АНУ-ын Калифорни муж улсад Сан-Бернардино хотод зэвсэгтэй гурван хүн олон нийтийн үйлчилгээний төвд гал нээж 14 хүний амийг хохироон, 17 хүнийг шархтуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах төвд цэргийн хэв загвартай хувцас өмссөн гурван эрэгтэй орж ирэн гал нээсэн байна. Зэвсэгт этгээдүүд хар өнгийн автомашинд суун зугтсан тухай гэрчүүд мэдээлжээ. Халдлага гарснаас дөрвөн цагийн дараа цагдаа нар  хар өнгийн автомашиныг бүслэн зогсоож, буудалцсан байна. Энэ үеэр нэг хүн амь үрэгдсэн аж. 

 

Үүнээс долоо хоногийн өмнө Колорадо дахь  “Planned Parenthood” клиникт зэвсэгт этгээд гал нээж гурван хүний амийг хөнөөн, есөн хүнийг шархтуулсан юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж