Интернет-портал “AirlineRatings” өнгөрч байгаа 2015 оны шилдэг агаарын тээврийн компаниудын жагсаалтыг гарган танилцууллаа. Нислэгийн аюулгүй байдал, зорчигчдын тав тухыг хангах инновацийн дүн шинжилгээг гаргадаг өөрийн онцгой аргачлалаар шинжээчид нисэх компаниудын үнэлгээг гаргажээ. Үнэлгээний системийг мэргэжилтнүүд бараг хоёр жилийн хугацаанд бэлтгэсэн бөгөөд түүнийг нь Иргэний агаарын тээврийн олон улсын байгууллага дэмжин баталгаажуулжээ.
Фото: Air New Zealand
Дэлхийн шилдэг нисэх компаниар “Air New Zealand” шалгарлаа. Шинэ Зеландын энэ компани “Шилдэг” гэх цолыг гурван жил дараалан авлаа. Үүний зэрэгцээ уг компани “Шилдэг эконом класс” “Шилдэг дээд ангиллын эконом класс” номинацид түрүүлжээ.
Фото: Qantas
Австралийн “Qantas” нисэх компани өнгөрсөн арваннэгдүгээр сард 95 жилийнхээ ойг тэмдэглэсэн бөгөөд “Амрах шилдэг өрөө”, “Шилдэг кейтеринг” (англ. catering “хоолоор болон үйлчилгээгээр хангах гэсэн үгнээс), “Шилдэг дотуур холбоо” номинацид тэргүүлжээ.
Фото: Etihad Airways
Фото: Singapore Airlines
“Etihad Airways” ба “Singapore Airlines” нь бизнес аялал ба тэргүүн ангилал зэргээр шилдэг болсон байна. Мөн Сингапурын нисэх компанийг нислэгийн үеэр шилдэг зугаацуулах хөтөлбөртэй гэж үнэлжээ.
Фото: Virgin Australia
“Virgin Australia” ба “Virgin Atlantic” компаниуд “Шилдэг үйлчлэгч” номинацид хоёр дахь удаагаа дараалан тэргүүлсэн бөгөөд “Virgin Australia” компани нь “Шилдэг шинэ тээвэрлэгч” номинацид бас л түрүүлсэн байв.
Фото: Cathay Pacific Airways
Гонконгийн “Cathay Pacific Airways” 2016 оны шилдэг компаниудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. Өнгөрсөн жилд Британийн “Skytrax” компанийн шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж байжээ.
Фото: Lufthansa
Германы томоохон агаарын тээвэрлэгч “Lufthansa” компани эхний арван лидерүүдийг дуусгаж байна.
Фото: Emirates
Дубайн “Emirates” компани зургаад орж ирэв.
Фото: EVA Air
Тайванийн “EVA Air” долоод бичигдлээ.
Фото: All Nippon Airways
Японы хоёр дахь нь болох агаарын тээврийн “All Nippon Airways” гэдэг том компани есдүгээрт эрэмбэлэгдэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР