Тус компани 2013 оноос өмнө Грек улс хамгийн багадаа эдийн засгийн нэгээс доошгүй уналтыг давж туулах хэрэгтэй болно гэж дүгнэж байгаа аж. Standard & Poor`s агентлагийн төлөөлөлгч хэлэхдээ, “Грект нэг биш хэд хэдэн удаагийн эдийн засгийн уналт нүүрлэх магадлал маш өндөр байгаа учраас чансааг нь доошлуулахад хүрсэн” гэжээ.
Харин Грекийн засгийн газар дээрхи дүгнэлт нь Standard & Poor`s агентлагийн зүгээс тус улсын сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдлаа тогтворжуулахаар авч байгаа арга хэмжээнүүдийг үгүйсгэсэн явдал боллоо гэж хариу няцаажээ. Грекийн сангийн яамны зүгээс гаргасан мэдэгдэлдээ Грек улс ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа ойрын хугацаанд эдийн засгаа сайжруулах хөтөлбөрийг анхаарч үнэлсэнгүй гэж гомдолложээ.
Одоогоор 110 тэрбум еврогийн тусламж авахаар болоод байгаа Грек улс ОУВС болон Европын Холбооноос маш хатуу нөхцөлийг биелүүлэх шаардлага аваад байгаа бөгөөд эдийн засгийн хатуу бодлого барьж төсвийн зардлыг танахаар хичээж байгаа юм. Энэ долоо хоногоос Грек улс зээлийн хуваарилалтаа хийж эхлэх аж.
Мөн энэ үеэр Европын банкууд Грекийн төлөх хугацаа нь дуусах дөхөж байгаа өрийн облигацуудыг илүү урт хугацааны өрийн бичиг болгон өөрчлөх асуудлыг ярилцаж байгаа аж. Энэ асуудлын хариу энэ сарын 23-д болох Европын холбооны орнуудын тэргүүн нарын уулзалтын үеэр эцэслэн гарах гэнэ.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин