Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ тус улсад 11.7 хувиар өссөн нь инфляци тус улсад оргил хэмжээндээ хүрэхэд гол нөлөө үзүүлсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Хятадын хүнсний болон түүхий эдийн үнэ өссөөр байгаа нь тус улсын иргэдийн амьдралын өртгийг улам ч нэмэгдүүлж, дургүйцэл бухимдал төрүүлэх болсон тул төр засаг нь ч түгшиж эхэлсэн бололтой.
Шинжээчид инфляцийн өсөлт цаашдаа ч үргэлжлэх болно гэж дүгнэцгээж байгаа аж. Хятадын Чайна Мершантс банкны шинжээч Сюй Бяо хэлэхдээ, “Хятадын инфляци энэ зургаадугаар сард зайлшгүй 6 хувьд хүрэхээр байдалтай боллоо” гэжээ. Харин Хятадын засгийн газар инфляцийг дөрвөн хувиас хэтрүүлэхгүй барихаар чармайж байсан аж.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин