Оросын эдийн засгийн өсөлтөд хэн ч итгэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засгийн өсөлтөд хэн ч итгэхгүй байна

Жилийн хагаст Оросын санхүүчид ирэх онд эдийн засгаа бага ч гэсэн өсөлттэй байх талаар хэлж байсан. Гэтэл одоо түүнд хэн ч итгэхгүй байна.

Хэрвээ том банкуудын дүгнэлтийг анзаарах юм бол тэнд өсөлт гэсэн үг харагдахгүй байгаа бөгөөд зөвхөн уналт нь ямар байх вэ гэсэн үнэлгээтэй байна. Жишээлбэл, Morgan Stanley банк дүгнэлтээ сайжруулсан ч 2016 онд Оросын эдийн засаг 1,3 хувиар биш 0,8 хувиар унана гэжээ. Мөн иймэрхүү дүгнэлтийг Олон улсын валютын сан илтгэлдээ гаргасан ба уналт 0,6 хувьтай гэжээ.

Оросын Төв банк хэрэв нефтийн үнэ баррель нь 50 ам.доллар байгаа нөхцөлд эдийн засгийн уналт 0,5-1 хувь гэсэн бол Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам нь 0,7 хувийн өсөлттэй байна  гэж дүгнэв. Энэ хоёр яамаас гадна чансааны Standard & Poor's өсөлт гарна тэр нь 0,3 хувь байна гэжээ.

Орост эдийн засгийн асуудлаас гадна геополитик нөлөөлж буйг хэлж байна. Украин, Сири дээр нь одоо Турк нэмэгджээ. Энэ бүгд нь сөрөг талын жинг нэмлээ.  Гэхдээ л нефтийн үнэ энд чухал үүрэгтэй. Хэрэв баррель  нефтийн үнэ 20-30 ам.доллар хүртэл буурахад Оросын санхүүгийн систем урт хугацааны эрсдэл байх ажээ.

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж