Нарнаас
эрчим хүч хуримтлуулж, дулаан ялгаруулах хиймэл навчыг Массачусетсийн технологийн институтын эрдэмтэд туршиж байна.
Энэ бүтээл нь газрын тос,
нүүрсний эрэлт ихсэж, дэлхий нийтэд хямрал дагуулж буйг таслан зогсооно хэмээн бүтээгчид найдаж байгаа аж.
Энэ технологийг нарны эрчим
хүчийг цуглуулж зарим хэсэг рүүгээ хуваарилдаг навчны бүтцэд
үндэслэн боловсруулжээ.
Яг энэ
зарчмыг ашиглан хиймэл навчинд азот шахаж, эрчим хүч хурааж, хадгалах
төхөөрөмж суурилуулжээ. Энэ нь жинхэнэ навчнаас 10 дахин их энерги
хуримтлуулж, түүнийгээ боловсруулж чадах гэнэ. Нарны гэрлээс авч
буй эрчим хүчээ дулаан болгон гаргах энэ хиймэл навчийг өрөө тасалгаанд
байрлуулснаар бид хүйтний улиралд цахилгаан халаагуур эсвэл түлш
хэрэглэхгүй байраа дулаан байлгах боломжтой аж.
Д.Дорж