Путин Обаматай юу ярив?

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Путин Обаматай юу ярив?

 

Сирийн асуудлыг зохицуулах талаар өөрт нь болон АНУ-ын лидер Обамад ерөнхий нийтлэг ойлголт байгаа гэж Владимир Путин үзэж байна. Оросын ерөнхийлөгч Парисын айлчлалынхаа талаар ТАСС агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

 

Террорист байгууллагууд

 

Оросын болон АНУ-ын лидерүүд алан хядагчдын байгууллагуудын жагсаалт, мөн хамтарсан ажиллагааны  тактикийн талаар ярилцсан байна. “Бид Сирийн талаар, бидний анхаарлын төвд байх  бидний террорист гэж үздэг байгууллагуудын жагсаалт, сөрөг хүчний “эрүүл” гэгдэх хэсгийн тухай ярилцлаа” гэж Путин  хэлэв. Улс төрийн энэ асуудалд хамран ажиллах тактикийн талаар бас санал солилцсон гэж тэр өгүүлэв.

 

Украины асуудлаар тэд ярилцахдаа Минскийн гэрээг талууд бүрэн биелүүлэх шаардлагатай гэж үзжээ. 

 

Нэгэн долгион дээр

 

 

Тэд Сирийн асуудлыг зохицуулах  арга замыг  “нэгэн долгионоор” авч хэлэлцсэн гэж Путин үзэж байна. Оросын ерөнхийлөгч бага хурлын хүрээнд Перу, АНУ, БНСУ зэрэг улсын ерөнхийлөгч нар Германы канцлер, Еврокомиссийн дарга, Израилийн ерөнхий сайдтай  хоёр талын уулзалт хийснээ дуулгав.

 

"Өнөөдрийн чухал асуудлууд тухайлбал, Сирийн асуудлаар түүнийг хэрхэн  зохицуулах вэ гэж ярилцлаа. Ерөнхийдөө бид бүгд “нэгэн долгионоор”  ярилцан асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх ёстой гэлээ” хэмээн Путин ярив. “Улс төрийн зохицуулалт гэдэг нь Үндсэн хуулиа өөрчлөх, сонгууль явуулах, сонгуулийн хяналтаа хийх зэргийг хэлж байгаа” хэмээн Путин онцлон өгүүлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж