АТГ-ынхан өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө ГЕГ-ын Төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч Б.Баттогтохыг баривчилсан талаар мэдээллийн сайтууд мэдээлж байна. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Хэрэгт холбоотойгоор байцаагч н.Оргилмаа, Гаалийн ерөнхий газрын сургалтын төвийн дарга Б.Оюундэлгэр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар "Зууны мэдээ" сонинд мэдээлсэн байна.
Энэ хэргийн гогцоог Гаалийн халагдсан ажилтнууд гаргасан бөгөөд хахууль авч ажилд авсан албан тушаалтнуудын мэдээллийг АТГ-т өгсөн аж.
ГЕГ-ын дээр дурдсан албан тушаалтнууд гаалиар орж ирж буй бүтээгдэхүүний бодит дүнгээс дутуу бүрдүүлэлт хийдэг байсан аж. Энэ мэдээллийн талаар АТГ-аас тодруулахад үгүйсгэсэнгүй.
Л.ХАЛИУ