Туркийн ерөнхийлөгч огцроход бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Туркийн ерөнхийлөгч огцроход бэлэн байна

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Парист үргэлжилж буй олон улсын хурлын үеэр Туркийг “Исламын улс” бүлэглэлээс газрын тос худалдан авч санхүүжүүлдэг хэмээн буруутгажээ. Үүний хариуд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  ОХУ энэ мэдэгдлээ баталж чадвал би суудлаасаа огцроход бэлэн байна хэмээжээ. Түүнчлэн тэрбээр Турк улс газрын тос, байгалийн хийн импортоо хууль ёсны арга замаар хангадаг хэмээн мэдэгдсэн байна.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын бага хуралд оролцохоор Турк болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Парист ирсэн боловч Владимир Путин Эрдогантай уулзахаас татгалзжээ.

 

Туркийн арми өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Сирийн хилийн ойролцоо Оросын СУ-24 байлдааны онгоцыг буудаж сөнөөсөн нь хоёр орны харилцаанд сэв суулгажээ. Энэ хэргийн улмаас ОХУ Турктэй харилцаагаа зогсоож, эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж