Франсуа Олланд
Фото: imago stock&people / Zumapress / Global Look
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд дэлхийн цаг уурын өөрчлөлтийг террортой жишсэн тухай Reuters Парисаас дамжуулжээ.
“Би терроризмтай хийх тэмцлийг дэлхийн дулаарлаас салган авч үзэж чадахгүй. Энэ хоёр өргөн цар хүрээтэй дуудлагад бид хариулт өгөх ёстой. Үр хүүхдэдээ бид терроргүй, сүйрэлгүй ертөнцийг үлдээх ёстой” хэмээн тэр хэлжээ. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд баян орнууд сул хөгжилттэй орнуудаас илүү хүчин чармайлт гаргах ёстой гэж тэр онцолжээ.
Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ын бага хурал Парис хотноо арваннэгдүгээр сарын 30-наас эхлэн арванхоёрдугаар сарын 11 хүртэл болно. Хуралд дэлхийн 150 орчим орнуудын төр засгийн тэргүүн нар оролцох юм.
Энэ бага хурлын зорилго нь 2020 оноос хойш Киотогийн протоколыг солих Дэлхийн цаг уурын асуудлаар шинэ гэрээг байгуулах явдал юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР