Гар утасны камерт зөөлөн линз ашиглана

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Гар утасны камерт зөөлөн линз ашиглана

Гар утасны камер болон фото аппаратад зөөлөн линзийг ашиглаж эхлэх тухай rambler.ru сайт мэдээлжээ. Уг технологи нь шилэн гадаргууг цахилгаан гүйдэл нэвтрүүлэх чанартай тос болон усны уусмалаар бүрхэх аргаар бүтээгдэх юм байна.
Уусмалын дотор маш өчүүхэн электрод байрлах бөгөөд цахилгаан гүйдлийг дамжуулна. Улмаар зөөлөн линз нь даралтын хүчнээс хамаарч хэлбэр дүрсээ өөрчлөхөөс гадна фокусын зайг түргэн хугацаанд өөрчлөх чадвартай болгох аж.
Францын “Varioptic” компани 2004 онд энэ санааг дэвшүүлж байсан бөгөөд компанийн шинэ захирал Хамид Фарзане энэ технологийг АНУ-ын “Optilux" компанид өнгөрсөн жил худалджээ. Хоёр жилийн дараа гэхэд зөөлөн линзийг гар утасны камерт ашиглаж эхлэхээр эрдэмтэд төлөвлөж буй юм байна.

www.kt.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж