Бейл, Роналдо “Реал”-д гурван оноо авчирлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Бейл, Роналдо “Реал”-д гурван оноо авчирлаа

Испанийн Ла лигийн 13 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.

Энэ тойрогт хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа “Реал Мадрид” клуб “Эйбар”-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 27 оноотой болж, гуравдугаар байраа хадгалж үлдэж байгаа юм. Тэдний дээр “Атлетико” 29, “Барса” 33 оноотой бичигдэж байна.

Энэ удаагийн тоглолтын 43 дахь минутад Бейл гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 82 дахь минутад Роналдо торгуулын цохилтоос гүйцээж, гурван оноо авчирчээ.

Бусад тоглолтын үр дүн

  • Севилья 1-0 Валенсия
  • Райо Вальекано 0-3 Атлетик

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж