Индонезийн Батам арлаас хөдөлсөн гатлага онгоц өнөө өглөө /XI.30/ тэнгист хөвж явсан биетийг мөргөснөөс живсэн байна. Сингапурын эргийн харуулынхан живж буй гатлага онгоцноос 90 зорчигчийг хөлгийн багийн долоон гишүүний хамт аварч гаргажээ.
Гатлага онгоцноос хүмүүсийг хоёр хийлдэг завинд суулгасан боловч даац хэтэрсэнээс бас л живсэн байна. Эцэст нь өөр гатлаг онгоцнууд ирж зорчигчдыг авч явжээ. Гатлага онгоц Сингапур хүрэхээр хөвж явсан байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS