Кот Д’ивуарын хямралд иргэд хохирсоор байна

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Кот Д’ивуарын хямралд иргэд хохирсоор байна

Баруун Африкийн үндэстэнд нүүрлээд байсан улс төрийн хямрал намжмал байдалд орсноос хойш хоёр сарын нүүрийг үзсэн ч, одоог хүртэл Зааны Ясан Эргийн 300,000 гаруй иргэд дүрвэгсдийн байдалтай амьдарсаар байгаа тухай НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газраас мэдээлжээ.

Зааны ясан эрэг буюу Кот Д’ивуарт өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон будлиантай сонгуулийн дараа Ерөнхийлөгч Лорен Гбагбог эсэргүүцсэн цуст мөргөлдөөн хэдэн сарын турш үргэлжилсэн юм. Харин Гбагбог дөрөвдүгээр сард баривчилснаас хойш хэдэн долоо хоногийн дараа Кватара тангарөг өргөснөөр байдал намжиж эхэлсэн. Гэвч одоог хүртэл амьдарч байсан сууриндаа эргэн очиж чадаагүй байгаа дүрвэгсэд тусгай лагерь болон айлын хажуу өрөөнд түр амьдарч байгаа ба энэ асуудлын хүрээнд НҮБ-ын хүний эрхийн комиссоос мөргөлдөөн, халдлага өрнөж буй газрын одоогийн нөхцөл байдалд бодит үнэлгээ хийж, иргэдийн тайван амьдрах нөхцөлийг яаралтай бүрдүүлэхийг уриалжээ.

Африкийн баруун өмнөд хэсгийн Сассандра мужид тавдугаар сарын эхээр 280 гаруй энгийн иргэд халдлагад өртөн үрэгдэж, таван тосгонд айлын байшин, эмийн сан гэх мэт 500 гаруй байшин сүйдсэн. Түүнчлэн мөргөлдөөн ширүүссэний улмаас нэг сая орчим иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсний дотор тодорхойгүй хэсэг нь одоо хүртэл ойд бүгсэн хэвээр байгаа аж.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж