
БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг манайд үйл ажиллагаа явуулаад дөрвөн жил шахам болж байна. Тус улсаас нарийн мэргэжлийн эмч нар ирж ажилладаг, шинжилгээний сорьцыг БНСУ руу илгээж, хариуг нь баталгаажуулдаг гээд олон давуу талтай учир эдний үйлчлүүлэгчид олон.
Тэр тусмаа энэ өдрүүдэд дэлхийд алдартай “Mayо” клиникийн эмч нар “Сонгдо” эмнэлэгт ажиллаж, дурангийн хагалгаа хийж байгаа нь олны хөлд бүр ч илүүтэй дарагдахад хүрчээ. Дурангийн хагалгааг “Mayо” клиникийн эмч Марк, Жонн Дэвид нар өөрсдөө гардан хийж байна. Тэд өдөрт 30-40 өвчтөн үзэж, 3-4 хагалгаа хийж байгаа юм.
Ш.Чимэг