НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хуралд оролцохоор ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эн тэргүүнд Парисын халдлагын газруудад очиж, хохирогчдод эмгэнэл илэрхийллээ. Барак Обама даваа гаригт /XI.30/ Францын нийслэлд Парис хотод газардсан даруйдаа 89 хүн амь үрэгдсэн Батаклан клубт очсон байна. Тэрбээр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсний дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болон Парис хотын дарга Анне Хидалго нарын хамт олон улсын хурал болох газар руу явжээ.
Парис хотноо энэ сарын 13-нд клуб, ресторан, баар, хөлбөмбөгийн цэнгэлдэх зэрэг олон хүн цугласан газарт нэгэн зэрэг халдлага гарч 130 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS